Чингис хаан:Балжун нуурын баатрууд (11)
Тэмүжин, ураг хэлэлцэх урилгыг хүлээж аваад хүү Зүчийг дагуулан Тоорил ханы нутгийн зүг зорьж, замдаа Мэнлиг эцгийнд бууна.Мэнлиг эцэг "Сэнгүм, Жамуха нар ямар нэг нууц санаа агуулж байж магад" гэж Тэмүжинд сэрэмжлүүлж, тийш очихгүй байх нь дээр гэж зөвлөв.Тэмүжин, Мэнлиг эцгийн үгэнд орж нутаг буцна.Тэмүжин тэдний урилгыг хүлээн аваад ирсэнгүйд Сэнгүм, Жамуха хоёр түүнийг гэнэдүүлэн дайрахаар, шийдэж хамгийн итгэл найдвартай хөрш болох Хэрэйд, өөрийн "эцэг" гэж хүндэтгэж явдаг Ван хан Тэмүжинг гэнэдүүлэн довтлоно. Гэнэт довтлогдсон Тэмүжиний цэрэг морь унаа, хоол ундны бэлтгэд хангагдаагүй байснаас цэргүүд нь хоёр хоног хэл дээрээ юу ч тавилгүй өөрийг нь хамгаалан үхэхээ умартан, амь золин тулалдана. Дайчин баатар эрсийнхээ шударгуу занд сэтгэл нь ихэд догдолсон Тэмүжин, Балжун нуурын булингартай уснаас хутган ууж дайчин нөхөддөө тангараг өргөнө.