Чингис хаан: Алтан улс ганхсан нь (16)
Чингис хаан энэ удаагийнхаа дайнаар Алтан улсыг бүрмөсөн эзэлнэ гэсэн зорилт тавиагүй байж болох.Ямар ч атугай Цагаан хэрмийн наад талын хот балгасыг эзлэн, тэдгээр орны хүмүүстэй худалдаа арилжаа хөгжүүлэн, эдийн засгийн дарамтаас гарах, улмаар Алтан улсын омгийг дарах л зорилт агуулсан байх.Учир нь цөөн буурай Монголчууд Алтан улсыг бүрэн эзэлж тэднийг захирах цэрэг ардыг үлдээвэл Монгол улс тусгаар тогтнолоо алдан, их үндэстний дотор уусан доройтно гэдгийг ойлгож байв.Тийм ч учраас их хотыг сахих цэргийг эзэлсэн хотод үлдээдэггүй байв.