Математикийн хичээлийн сургалтын материал - VI анги

Математикийн хичээлийн сургалтын материал - VI анги
Энэ ном нь 12 жилийн математикийн боловсролын стандартын дагуу Тоо тоолол, Алгебр, Геометр, Магадлал статистик гэсэн дөрвөн айн хүрээнд мэдлэгийг өөрөө бүтээх үйл ажиллагаанд баримжаалан бүтээгдсэн болно. Ай тус бүрт онолын материал болон томъёонуудыг харилцан ярилцах, зарим жишээ дасгал бодолтой, бие дааж гүйцэтгэх дасгал бодлого, тоон сүлжээ, тест, математикаар зураг зурах сэдвүүдийг оруулснаар ажиглах, тооцоолох, жиших, харьцуулах, туршилт хийх, дүгнэлт гаргах, шууд ба урвуу үйлдэл хийх зэрэг үйл ажиллагаанд суралцах өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоно.