Velin

Velin
Velin сэтгүүлийн зуны шинэ дугаарын Cover Star-аар Дизайнер Амазонка тодорлоо!
2024 он түүний хувийн амьдрал болоод карьерын хувьд маш чухал жил болж байна. Саяхан гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан тэрээр үндсэн Michel & Amazonka брэндээс гадна дөрвөн тусдаа line давхар хариуцан ажиллаж, үүнийхээ хажуугаар бас Starfish хамтлагийнхаа уран бүтээлийг ч орхигдуулахгүй туурвисаар явна. “Би яг өөрийнхөө хүссэн мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байна” хэмээн онцлох Амазонка бидэнд Олимпын өмсгөл урласан туршлага, анхны харцаар дурлах мэдрэмж, урам зориг авдаг зүйлсийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан юм.