Ухаалаг зорилгын хөтөч


Ухаалаг зорилгын хөтөч
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Зориулалт: Өөртөө үнэнч, өөртөө итгэлтэй, шинэ үеийн манлайлагч нарт зориулав. Манлайлагч нар хэзээ юу хийхээ, юунд хүрэхээ мэддэг.
Энэхүү бүтээл нь өөрийн чиг баримжаатай, эргэлзэлгүйгээр урагшлахыг хүсдэг, зорилгоо хуваарилж, ирээдүйдээ итгэлтэй зорьсондоо хүрэх залууст зориулагдсан бүтээл юм. Та энэхүү бүтээлийг дараах хүсэл зорилгоо биелүүлэх 5 алхмаар ашиглаж, зорилгодоо хүрэх бүрэн боломжтой.
УХААЛАГ ЗОРИЛГЫН ХӨТЧИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?
1-р алхам: Хувийн амьдралын хүсэл мөрөөдлөө цэгцэлж, шийдвэр гаргана.
2-р алхам: Ажил, амьдралын үндсэн чиг шугамаа гаргана.
3-р алхам: Өөрийн юу хүсээд байгааг анзаарсан, хүрэх чиг шугамаа ч олж харчихсан хүн, эхний ээлжид хаана хүрсэн баймаар байна? Түүнийгээ гаргана. Тэгээд түүндээ хүрэхэд яг ямар ямар зорилгыг биелүүлсэн байвал би энэ хэтийн зорилтдоо хүрсэн байх вэ? зорилтуудаа гаргана.
4-р алхам: Хэтийн зорилтуудаа хэрэгжүүлж болохуйц хэсгүүдэд хуваах буюу хэтийн зорилго бүрийн хүрээнд хийх зүйлсээ бичиж задална. Мөн тэдгээрээ хэзээ хийхээ ч тогтоно.
5-р алхам: Жилийн 5 зорилтоо сонгоно. Миний хувьд хувийн амьдралын 2 зорилт, 3 ажлын зорилт 2025 онд тавьсан байгаа. Яг үүн шиг та өөрийн ямар зорилгоо ирэх жилийн зорилт болгохоо сонгоод, хэтийн зорилтоо задалснаасаа мөн жилийн зорилтууддаа хуваарилж сар, 7 хоног, өдөр тутамд хувааж хэрэгжүүлнэ.
Үзүүлэлт
- Баркод : 8658000415168
- Тохиромжтой нас : Бүх насныханд
- Худалдаанд гарсан огноо : 2024-12-10
- Жин : 250 гр
- Хэмжээс : 205 x 145 x 10 мм
- Зорилтот бүлэг : Бүгд
Баркод | 8658000415168 |
---|---|
Тохиромжтой нас | Бүх насныханд |
Худалдаанд гарсан огноо | 2024-12-10 |
Жин | 250 гр |
Хэмжээс | 205 x 145 x 10 мм |
Зорилтот бүлэг | Бүгд |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй