Сайханиа-Эвлүүлдэг цаасан тоглоом


Сайханиа-Эвлүүлдэг цаасан тоглоом
Монголын гайхамшигт үлэг гүрвэлүүд цуврал, гурван хэмжээст, хөдөлгөөнт механизмт, эвлүүлдэг цаасан тоглоом. Монголын говь нутгаас анх олдсон ховор сонирхолтой үлэг гүрвэлүүдээс сэдэвлэн хийсэн Сайханиа, Нэмэгт, Батаар, Хадуур хумст гэсэн дөрвөн бүтээгдэхүүн багтана.
Монголын говь эрт үед өвс ургамлаар
бялхсан намгархаг чийглэг, үлэг гүрвэлийн өлгий нутаг байсан билээ.
Монголын говийн олдворт газруудаас 70 гаруй төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон. Үүнд шувуу шиг жижгээс аймшигт аварга махчид, урьд өмнө мэдэгдэж байгаагүй сонин хачин үлэг гүрвэлүүд ч бий. “Монголын гайхамшигт үлэг гүрвэлүүд” цувралд эдгээр үлэг гүрвэлүүдээс шигшин оруулж, тус тусын онцлогийг харуулсан сонирхолтой хөдөлгөөнт механизмтайгаар зохион бүтээлээ. Үлэг гүрвэлүүдийг өөрийн гараар
бүтээж, тоглох замаар үлэг гүрвэлүүд