Гарц
Өнөөдөр хөгжилтэй, хөгжингүй, хөгжиж буй аль ч улсад сэтгэл зүй, сэтгэл судлал гэдэг шинжлэн судлалын салбар хурдацтай хөгжиж цэцэрлэг, сургууль, албан байгууллагууд сэтгэл зүйн мэргэжилтэнтэй болсон байна. Хүний сэтгэлд байгаа хямралыг л зөв оношилж, зөв дүгнэлт гаргаж, ойлгуулан эмчилж чадвал "нар хүнээс манддаг" юм. Хүн бол сэтгэлийн амьтан гэдэг энэ. Учир иймээс хэн хүнд тохиолдсон, тохиолдох гэж байгаа үйл явдлын эрсдэлээс хүний сэтгэл зүй, сэтгэл судлалд мэргэшсэн мэргэжилтнүүд яаж дүгнэн зөвлөж, сэргийлж болдгийг харуулах гэж энэхүү сар болгоны сэтгүүлийг гаргаж байна.