Ногоон Эрэл-Сэтгүүл

Ногоон Эрэл-Сэтгүүл
Хүний нүд ногоон өнгөнд хамгийн мэдрэг байдаг. Дэлхий нийтээрээ үзэл бодол, амьдралын хэв маягаа хүртэл “ногооруулж”, элэгдэж эвдэрсэн хөрс шороо, бохирдож татарсан гол мөрөн, шатаж хувхайрсан ой төглийн энэлэн шаналанг нимгэлэхийн төлөө сэтгэл тавьж, зүтгэл гаргаж байна. Монгол түмнээ ч мөн энэ үйлсэд мэдрэг, сэргэг хандаасай гэсэн чин хүслээр бид “Ногоон эрэл” сэтгүүлийнхээ 30 гаруй дугаарыг уншигч Танд хүргэсэн билээ. Бид энэхүү 30 гаруй дугаараа www.nogoonerel.mn цахим хуудас болгон Та бүхэндээ дахин хүргэж байгаадаа баяртай байна.