Хэлтгий тавилан
Хүн бүр сайн сайхан амьдралын төлөө чадах ядахаараа зүтгэдэг нь хэн ч маргашгүй үнэн. Тийм тэмцэл, хүсэл эрмэлзлэл үгүй бол аливаа хүн зөвхөн хувиа борлуулж довоо шарлуулсан арчаагүй хоолны сав, ховын тулам л болохоос хэтрэхгүй. Харин хүсэл шуналдаа үхэр мэт дөрлүүлж, гэрэл гэгээгүй сэтгэлийн нүгэлт замаар мунхаглан зүтгэвээс ой тойнд багтамгүй гамшиг зовлонд бидний хэн маань ч унаж болох хатуухан тавилантай билээ. Энэ л жамаар амьдралынхаа оргил өөд өөр өөрсдийн бодол сэтгэлээр жигүүрлэн мацаж, алдаж оносон цөөн хэдэн хүнийг 'сурвалжлан' туурвисан 'Хэлтгий тавилан'-гаа уншигч авхай Таньд өргөн барьж байна