Баялгийн чин зорилго: Хэрхэн өрөнд баригдаж амьдрахаа болиод зорилготойгоор баялаг бүтээж амьдрах вэ?

Баялгийн чин зорилго: Хэрхэн өрөнд баригдаж амьдрахаа болиод зорилготойгоор баялаг бүтээж амьдрах вэ?
Бидний мэддэг боловсрол бол үнэхээр дутуу дулимаг. Амьдралын ухаанаас хол байдаг болоод ч тэр үү, бид санхүүгийн боловсрол гэдгийг дутуу ойлгодог аж.
Бид мэдэхгүйгээс болж төлдөг төлбөрийн хэмжээ буюу зовлонгийн хэмжээ хэтэрхий их байдаг. Мөнгөний төлөө үхэн хатан зүтгэдэг атлаа мөнгө яаж ажилладаг, мөнгөний ард явагддаг үл үзэгдэх философи ухааныг мэдэхгүйгээсээ болж маш олон монголчууд шаналж явдаг. Бүгд адилхан хүмүүс мөртлөө яаж ажиллаж байгаагаасаа хамаараад зарим хүний халаас түнтийж, заримийнх нь хоосроод байдгийнм ид шид үүнд л оршиж байгаа юм.