Ордосын Р.Хишигбатын бүтээлийн чуулган
19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үед амьдарч байсан Ордосын Равжаагийн Хишигбатын товч намтар, бүтээлийн судлалын товч, түүний туурвисан яруу найраг, олон дугуйн дайчин дуулал, билиг сургаал ба бичиг сэлтэс, түүх шастирын товчоо шүлэглэл, хос уянгалал ба хошин зохиолууд, эрт ба эдүгээхийн эрдэнийн товч гэх түүхийн дээд, доод дэвтэр гэх зэрэг агуулгыг тус тус хамарсан 646 хуудас, 50 шахам хэвлэлийн хуудас томоохон бүтээлийг монгол бичгээс нь буулган хатуу бэрх үгийн тайлбар хийж, БНХАУ-ын Гансу дахь Баруун хойдын их сургуулийн профессор Д.Зоригтын хамт Бээжингийн Үндэстний хэвлэлийн хорооноо хэвлүүлсэн ном болно.