Хэлц үгийн түүх

Хэлц үгийн түүх
"Номын агуулга: Хэлц үг нь Хятад хэл соёлын сор онцлог , мэргэн ухаан болон гүн ухааны агуулгатай . Хэлц үг бүр өөрийн гайхалтай сонирхолтой түүхтэй . Хэлцийн эх сурвалж нь түүх, домгоос гаралтай . Тус номд 200 орчим хэлц үгийг сонгож , утга түүхийг тайлбарлана . Эдгээрийг уншиж мэдсэнээр Хятад хэлний мэдлэгээ баяжуулж , танин мэдэхүйн хүрээгээ тэлж , эерэг хүмүүжил төлөвшлийг олж авна .
Хятад хэлний хэлц үг нь тодорхой утгатай, тогтсон бүтэц хэллэгтэй хэвшмэл үг , богино өгүүлбэр юм . Ихэнх хэлц үгс 4 тэмдэгттэй . Тэмдэгт үсгээс хэлцийн илэрхийлэх утгыг шууд ойлгох боломжгүй . Хэлц үг нь хэлний илэрхийлэлд товч хэлбэр, тодорхой дүрслэх үүрэг гүйцэтгэнэ . Яриа ба бичгийн хэлийг улам бүр амьдлаг , хүчтэй болгодог. Хэлц үгийн зөв хэрэглээ нь тухайн хүний бичиг соёлын мэдлэг болон хэл ярианы чадварыг илэрхийлдэг . Номын онцлог :
1. Ханзны хөг дуудлагыг тэмдэглэсэн тул уншихад хялбар , шинэ ханз сурах өргөн боломж . 2. Хүүхдийн болон энгийн үг хэллэгтэй тул ойлгоход хялбар ."