A Key to Chinese Speech and Writing: 字 Ханз Давхар хэлтэй хэвлэл
"Энэхүү ном нь хятад хэл суралцагчдад ханзны мэдлэгээ өргөжүүлж дээшлүүлэхэд зориулагдсан. 500 гаран ханз үсгийн хэрэглээ, дуудлага, илэрхийлэх утгыг англи орчуулгатай эмхэтгэж байна. Тус ном болон тэргүүн боть нийлээд 900 гаран үсгийн мэдлэг олгох ба энгийн сонин нийтлэл уншихад 90% ойлгох чадамжтай болно. Ханз үсгүүд хэрхэн холбоо үг үүсгэхийг тайлбарласан 4000 гаруй үгийн сантай, тэдгээрийн хэрэглээний талаар дасгал ажлууд зохиосон нь уншигч сурагчдад улам бүр наалдацтай сурах бичиг болсон . Мөн Хятадын уламжлалт аман яриа , хэлц үг, Күнз ба Жуанзы зэрэг түүхэн алдартай хүмүүс, шүлэг яруу найраг, сонин хэвлэл, аж үйлдвэр, орчин үеийн зохиолчдын бүтээлээс иш татаж сонирхолтой байдлаар хэрэглэсэн тул уншигч сурагчдад Хятад болон хятадын соёлын талаарх мэдлэг боловсролоо нэмэгдүүлэхэд мөн тустай."