Монголчуудын шүтээн Хаан тэнгэр

Монголчуудын шүтээн Хаан тэнгэр
Монголчууд тэнгэр үзэлтэй байхдаа хүчирхэг байсан юм. Улс гүрэн мандан бадрах нь тэнгэр үзлээр эрчимжиж, дэлгэрдгийг монгол суу ухаан сургаж байна. Эртний монголчууд гурвын холбоос буюу гурвалжин туг далбаатай байсан түүхийн улбаа тасраагүй байна. Монгол суу ухааны тэнгэр үзэл нь гурвалжин туг далбаатайгаа хамт гээгдсэн нь харь гүрний давхар бодлогоор хийгджээ. Монголчуудын үг хэллэг, хэлмэл нь яруу тод бөгөөд гурваар мөрлөж хэлдэг байжээ. Олон түмэн бид өөрөө монгол суу ухаанд боловсорч, гэгээрээд тэнгэр үзлээ барьж явсан байхад 'тархины тураал-тархины ядуурал'-ыг таягдан хаяж, хүч эрчмээ бадрааж, хүчирхэгжин улс гүрэн мандаж дэлгэрнэ. Энэ цагийн монголчууд бид 'тэнгэрийн бошиг'-ийг хүлээн зөвшөөрөх, дагаж биелүүлэх учиртай болж байна.