Зүүн хойд Азийн эрин үе ба Монголын эдийн засаг

Main cover


АНГИЛАЛ
Эдийн засаг
ХУДАЛДААНД
2015
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
249
Нүүр
ISBN-13
9788996533054
ХЭМЖЭЭС
285 x 202 x 12 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Уг номонд Зүүн хойд Азийн эрин үеийг монголын эдийн засгийн үүднээс харж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын судалгаа, Орос, Хятад, БНСУ-тай хийж байгаа худалдаа, байгалийн нөөцийг хамтран ашиглах тухай өгүүлсэн байна. Иймд Монгол-Солонгосын харилцааны тухай лекц уншдаг профессорууд болон уг сэдвийг сонирхогч оюутнууд эл бүтээлийн сургалтын материал болгон ашиглах боломжтой юм. Монгол улс Зүүн хойд Ази түүний дотор БНСУ-тай хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх болон хоёр орны эрдэмтдийн хамтын ажиллагааны шинэ хэлбэр, харилцааны гүүрийг бий болгоход тус номын зохиогч Шим И Соб профессор онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.

Үзүүлэлт

ISBN-139788996533054
Худалдаанд гарсан огноо2015-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо249 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин530 гр
Хэмжээс285 x 202 x 12 мм

Зохиолчийн талаар

Эдийн засгийн ухааны доктор, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, Монголын Ойрхи дорнод судлалын холбооны нарийн бичгийн дарга. Гол бүтээл нь 'Зүүн хойд азийн эрин үе ба Монголын эдийн засаг' эмхэтгэл (Шим И Собын хамт, 2010), БНСУ-ын Засгийн газрын байгууллага Гадаад эдийн засгийн бодлогын хүрээлэн 'КIЕР'-гээс хийсэн 'Монголын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, БНСУ-ын оролцоог нэмэгдүүлэх нь' судалгааны багт ажиллаж судалгааны үр дүнгээрээ ном хэвлүүлсэн (БНСУ-д 2012, Монгол улсад 2014). Эрдэм шинжилгээний өгүүллүүд нь 'Монгол улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн үйл явц буюу БНСУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж' (БНСУ, 'Гадаад эдийн засгийн бодлогын хүрээлэн',2010), 'Монголын уул уурхайн хөгжил болон хүн амын орлогод гарч буй өөрчлөлтүүд' (хамтарсан, МУИС-ийн ЭЗС-ийн _'Хүн ам зүй'_ сэтгүүлд, 2012), 'Монголын уул уурхайн эрчимтэй хөгжил: Эх орны хишиг ба Голланд өвчин' (хамтарсан _'Хүний нөөцийн удирдлага'_ сэтгүүл, 2012), 'Зүүн хойд азийн улсууд ба монголын гадаад худалдааг өргөжүүлэх арга зам' (БНСУ-ын худалдааны даатгалын холбоо, 2014), 'БНСУ, Монгол улсын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги' (БНСУ-ын монгол судлалын нийгэмлэг, 2009), 'Монголын гадаад худалдаа ба БНСУ, Монгол улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн шинжилгээ' (Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны олон улсын симпозиум, 2008), 'Монгол ба Ойрхи дорнодын орнуудын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж', ( _AfroArab Study_ , 2006), 'Монголын эдийн засгийн шилжилтийн үеийн аялал жуулчлалын үзүүлэлтүүд' (хамтарсан, _International Financial Risk Management,_ 2008), 'Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт: БНСУ ба Монгол улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа' ( _International Financial_ _Risk Management,_ 2009) зэрэг юм.
Эдийн засгийн ухааны доктор, одоо БНСУ-ын Мёнжи их сургуулийн профессор, БНСУ болон Монгол улсын хамтын ажиллагааны форумын дэд ерөнхийлөгч бөгөөд БНСУ-ын монгол судлалын холбооны зөвлөх, Олон улсын монгол судлалын холбооны зөвлөхөөр ажилладаг. БНСУ-ын Зүүн хойд азийн эдийн засаг судлалын холбооны ерөнхийлөгч, БНСУ-ын нөөц, эдийн засгийн холбооны ерөнхийлөгч, БНСУ-ын худалдааны даатгалын холбооны ерөнхийлөгч зэрэг албан тушаалуудад ажиллаж байсан. Монголд 'Этүтэн' дээд сургуулийн имиратус профессор, Монгол улсын их сургуулийн хүндэт профессор, 'Шим И Соб Боловсролын сан'-гийн ерөнхийлөгч, 'Пейж-Эдү' ХХК-ийн зөвлөхөөр ажиллаж байна. Гол бүтээл нь 'Монголд ажлын байр бий болгох буюу орлогыг өсгөх стратеги' (2007), МУИС-ийн 70 жилийн ойд зориулсан дэлхийн монгол судлаачийн бүтээлийн эмхэтгэл', 'МУИС-ийн хүндэт профессор Шим И Собын докторын судалгааны бүтээлийн эмхэтгэл' монгол хэл дээр, 'Монгол судлалтай холбоотой БНСУ-д хийгдсэн судалгааны ном зүй 1951-2013' зэрэг юм. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь 'Lessons from Korea to Mongolia: Comparative Economic Development Context' (MONGOLICA, 1996), 'Монголын эдийн засгийн хөгжлийг саатуулж буй шалтгааны тухай судалгаа' (БНСУ, 1998), 'Mongolian Livelihood and History of Economics: Tradition and Reform' (Institute of Commerce and Business, 2006), 'Хууль бус ажилчдын мөнгөн гуйвуулгын асуудлууд' (Монгол судлал, 2008) зэрэг болно. Тэрээр одоо ч монголын эдийн засаг ба БНСУ, Монголын улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцаатай холбоотой бүтээл туурвих, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, олон нийтийн байгууллагын ажлыг идэвхтэй хийж байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй