Хүнсний бүтээгдэхүүний товч тайлбар

Хүнсний бүтээгдэхүүний товч тайлбар
Энэ ном нь Франц улсын Аялал жуулчлал зочлох үйлчилгээний мэргэжлийн боловсролын сургалтын тогоочийн мэргэжлийн анхан шатны сургалтанд ашигладаг гарын авлага бөгөөд 'Аялал жуулчлалын ур чадварын төв'-өөс санаачлан англи хэлнээс орчуулан эрхэм уншигч та бүхэнд хүргэж байна. Уг гарын авлагаас та төмс болон булцуут ургамал, хүнсний ногоо, жимс, самар, үр, үр тариа, талх, өндөг, сүү, бяслаг, амт үнэр оруулагч бодис, нарийн ногоо, цэцэг, мөөг, өөх тос болон ургамлын тос, ус, гоймон, цагаан будаа, мах, дотор мах, ангийн мах, хүйтэн мах, тахиа шувууны мах, загас, нялцгай биетэн, хавч, дун, хясаа болон шөл сүмс, амттаны тухай тэдгээрийн гарал үүсэл, боловсруулалт, хадгалалт, хэрэглэх аргын талаар их зүйлийг суралцах болно.