Эрүүл амьдрах энгийн аргачлал

Эрүүл амьдрах энгийн аргачлал
Хөдөөний айл нэрээр олонд танигдсан, монгол үндэсний язгуур сэтгэлгээ, өв соёл, амьдралын хэв маяг, ёс заншил зэргийг монголдоо төдийгүй дэлхий дахинд өөрсдийн биеэр үлгэрлэн таниулж буй Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох нарын "Эрүүл амьдрах энгийн аргачлал" номын нээлт Азхур эвент халлд зохион байгуулагдлаа.
Тэдний эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллох арга ухаанд суралцан эрүүлжиж, өвчнөөсөө ангижирч, амьдралын урам зориг, эрч хүчээр дүүрэн болсон гэдгээ хүрэлцэн ирсэн зочид ам уралдан ярьж байлаа...
Амьдралын буруу хэвшлийн улмаас үүссэн ямар ч өвчнийг хүн ӨӨРӨӨ анагааж ЧАДНА.
Гол нь өөрт тохиолдсон асуудлынхаа ЗҮЙ ТОГТЛЫГ нь мэдээд авах хэрэгтэй.
МОНГОЛ ХҮН БҮХЭН ЭРҮҮЛ БАЙХ БОЛТУГАЙ.