Цаг хугацааны мөнх бус руу инээмсэглэгсэд
“Цаг хугацааны МӨНХ БУС руу инээмсэглэгсэд” роман нь Монголын эмэг эх, ээж, охин гурван уран нугараачдын урлагт зориулсан хүнд, эмгэнэлтэй, хувийн амьдралын бахархалтай түүхийг өгүүлсэн драмлаг, оюун санааны үйл явдалтай сэтгэл зүйн роман юм. Эл бүтээл бол Монголын Циркийн урлагийн уран нугаралтын бодит түүх бус, уран нугараачдын амьдралаас авсан эх дүргүй, урлагийн болон уран бүтээлч хүний амьдрал, үзэл бодлын “дотоод хөгжил”-ийг харуулсан диалоги-роман болно.