Өнчин цагаан ботго


Өнчин цагаан ботго
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Хүүхэд насандаа эргэж очихыг хүсдэг хүмүүс хэр олон байдаг бол? Энэ тууж бол хүүхэд насандаа очих тасалбар юм. Энэ тасалбарыг аваад түр зуурхан ч гэсэн очоод ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Нөгөөтээгүүр таны дотор байдаг бяцхан хүүхэд сэрэх ч юм билүү?...
"Зохиолч Дашийн Оюунчимэг Өнчин цагаан ботго хэмээх орчин цагийн туужаа бичжээ" гэсэн мэдээг дуулаад та нар лав баярлаж суугаа даа. Ножо паблишинг энэ сайхан бүтээлийг эрхлэн гаргах эрхийг авсандаа туйлын их баярлаж бас талархаж байгаа...
"Өнчин цагаан ботго" тун танил нэр байгаа биз? Арга ч үгүй дээ... Эх үрийн хагацлын тухай сэтгэл өвтгөм үлгэрээр зогсохгүй уртын дуу, дууль хүртэл байдаг шүү дээ. Харин зохиолч маань энэ цагийн үлгэрээрээ чухам юун тухай өгүүлэхийг энд үл дурдаад уншигч таны унших эрхийг хамгаалж үлдэх нь зөв хэмээн бодов...
Номын зураачаар Батбаярын Төрмөнх ажиллав. Тэрээр "хүүхдийг басамжлаагүй ийм зохиол төрөх цаг ирсэнд баярлаж байна" хэмээн ярьсан юм. Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдсэн зураач та бидний дунд бүтээж л явна шүү.
Зохиолч, зураач хоёрын хослолыг нэгэн цул болгоход олон цагийн судалгаа хийж дүрсээр амилуулсан дизайнер Ангарагийн Мөнхдөл "уйлаагүй уджээ" хэмээсэн... Номын анхны уншигч Ч.Ганжавхлан "Хүүдээ ийм ном уншиж өгнө гэхээс яарч байна, хурдан хэвлээрэй" гэсэн. Хүмүүс минь, хүүхэд насандаа эргэж очих тасалбар таны гарт очиж байна. Хүүхдүүдтэйгээ ч хамт уншиж гайхам сайхан түүхээр аялаарай.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919001360
- Тохиромжтой нас : 4-8
- Худалдаанд гарсан огноо : 2022-12-19
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 104 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 100 гр
- Хэмжээс : 210 x 210 x 15 мм
ISBN-13 | 9789919001360 |
---|---|
Тохиромжтой нас | 4-8 |
Худалдаанд гарсан огноо | 2022-12-19 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 104 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 100 гр |
Хэмжээс | 210 x 210 x 15 мм |
Зохиолчийн талаар
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй