Төр, хувийн хэвшлийн түншлэл дэд бүтцийн төсөлд
PPP буюу Public-Private Partnership нь дэд бүтцийн үйлчилгээг хангадаг уламжлалт төрийн бэлтгэн нийлүүлэлтийн аргачлалаас эрс ялгаатай, олон арга техникүүдийг нэгтгэсэн аргачлал юм. Энэхүү ном нь онол, практикийн арга зүйг агуулахаас гадна бодлого тодорхойлогчид, стратегийн боловсруулагч нарт PPP хөгжүүлэлт болон санхүүжилтийн гол асуудлуудын талаарх ойлголтыг өгөхөд чиглэсэн болно.
Дэлхий даяар хэрэгжүүлж буй РРР төслүүд өөр хоорондоо ялгаатай олон хувилбар, бүтэц, шийдэл, стратегиудтай байдаг. Аливаад төгс зүйл байдаггүй гэдэгтэй адил төгс РРР аргачлал байдаггүй. Иймд уг ном нь хувилбар бүрийг авч үзээгүй ч РРР-г хэрэгжүүлэх санхүүгийн олон хувилбар төр, хувийн хэвшилд нээлттэй байдгийг харуулсан. Гарын авлага нь өндөр эрсдэлтэй, РРР-н санхүүжилтийн түгээмэл загвар болох төслийн санхүүжилт буюу хүнд үеийг даван туулах эсвэл "хязгаарлагдмал регресс"-г түлхүү авч үзсэн болно.