Маша, Баавгай хоёр: Хавар ирлээ!

Маша, Баавгай хоёр: Хавар ирлээ!
Хүүхэд та бүхний үзэх дуртай цуврал хүүхэлдэйн киноны нэг болох “Маша, Баавгай хоёр” хүүхэлдэйн киноноос сэдэвлэн “Маша, Баавгай хоёр: Хавар ирлээ!” хүүхдийн зохиолыг оросын зохиолч Олег Кузовков бичсэн юм. Дуртай киногоо ном болгон уншихыг хүүхэд бүр хүсдэг биз ээ! Тэгвэл хүүхдүүд та бүхний хүслийг биелүүлэн энэхүү зохиолыг та нартаа хүргэж байгаадаа баяртай байна. Ингээд бүгдээрээ Маша, Баавгай хоёрын адал явдалтай, зугаатай ертөнцөөр аялцгаая!