Хишигт

Main cover


АНГИЛАЛ
Хүүхдийн ном
ХУДАЛДААНД
2023
Нэгдүгээр сар 9
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
118
Нүүр
ISBN-13
9789919002312
ХЭМЖЭЭС
205 x 145 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Х.Болор-Эрдэнийн “Хишигт” тууж нь бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн, зохиогчийн өөрийн бага насны нэгээхэн хэсгийн тухай өгүүлнэ. Зохиогч буюу зохиолын гол баатар болох хүүхэд өөртэйгээ ярих ухаарал, нохойтойгоо аминчлах сэтгэлийн шивнээ, бусдын тухай бодрол гэсэн ганцаарчилсан яриа голлож буй юм. Мөн эл туужид хүнд хэцүү амьдрал, бэрхшээл дундаас ухаажин хэрсүүжиж буй уянгын, бодит, гол дүрийг урлан босгосон онцлогтой. Мөн зохиолчийн бага насанд үзэж харсан, танин мэдсэнээ уран сайхны өгүүлэмжид нэгтгэн барьсан тухай дурсамжит тууж юм. Байгалийн бүтээл болсон хүн өсөх наснаас амьтантай нөхөрлөж, түүгээр дамжуулан байгалийн талаар танин мэдэж, бусдыг хайрлах сэтгэл, амьтдыг ойлгох сэрэл мэдэрхүйгээ хэрхэн хөгжүүлж байдгийг энэ туужаас олж мэдэж болно.


Үзүүлэлт

ISBN-139789919002312
Худалдаанд гарсан огноо2023-01-09
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо118 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин110 гр
Хэмжээс205 x 145 x 10 мм

Зохиолчийн талаар

1975 оны 8-р сарын 15- нд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд монгол хэл бичгийн дээд сургууль, 2000 онд Утга зохиолын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн. 2005 онд "Зүрхэнд үйлдвэрлэв" номоороо Сэр-Одын нэрэмжит шагнал, 2010 онд "Би, бид хоёр" номоороо Алтан өд шагнал тус тус хүртсэн. МЗЭ-ийн гишүүн.

Хүн чанар, амьдралын үнэ цэн, утга учрын тухайд, хүний дотоод сэтгэлд гүн нэвтэрсэн сэтгэлгээний уран бүтээл туурвидаг.

“Охин минь битгий уйл”, “Цэцэрлэгт учирсан хоёр”,” Үл таних эмэгтэй”, “Би эр хүнд хайртай”, “Хайр ийм өнгөтэй”, “Дурласан цас”, “Хайр” жүжгийн дуу зэрэг дууны шүлэг, “Хишигт”, “Хорин жилийн дараа”, “Муу залуу” зэрэг тууж, “Охины минь дурлах залууд илгээх захидал”, “Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал” өгүүллэг, “Би чамд хайртай-2”, “Ми-15”, “Нарны өнгө”, “Хамтран амьдрагч” кино зохиол зэрэг 100 гаруй өгүүллэг, тууж, кино зохиол туурвисан.

БҮТЭЭЛҮҮД

2002 он “Нүцгэн шөнө”
2004 он “Зүрхэнд үйлдвэрлэв”
2009 он “Диваажингийн хоригдлууд”
2013 он “Би бид хоёр”
2013 он “Болор туужууд” сэтгэлгээний богино өгүүллэг, туужийн түүврүүдээ тус тус хэвлүүлсэн.

https://www.facebook.com/bolorerdene.writer


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй