Хуучин байшингийн цэнхэр нүдэн

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2023
Нэгдүгээр сар 9
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
184
Нүүр
ISBN-13
9789919002688
ХЭМЖЭЭС
205 x 145 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэ номд 7 настай бяцхан Оюу охин малчин аав ээжтэйгээ хөдөө нутагт эрх дураараа, аз жаргалтайгаар хэрхэн өсч торниж байгаа тухай гардаг.

Сар болгон, улирал бүр нүүдэлчдийн амьдралд цоо шинэ сорилтууд, үйл явдлууд, өнгө үзэмж, утга уянга авчирдаг... Үүнийг сар бүрээр нийт 12 бүлэгт хувааж өгүүлэх бөгөөд энд гарах бүх үйл явдал бодит болсон явдлууд.

Зургадугаар сард хонь хяргаж, долдугаар сард сумын наадам үзэж, наймдугаар сард хадланд гарч бухал чирнэ... Есдүгээр сард нүүж аравдугаар сард анхны цаснаар аав нь анд мордоно...

Эгэл хэрнээ энгүй нүүдэлчин монголчуудын ухаан бас харагдана. Малаа дагасан, улирал цаг агаартаа зохицсон өдөр тутмын ажин түжин амьдралынхаа хэмнэл дунд үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж буйг, зөв бурууг хэрхэн өөрсдөд нь туршлагаар онож мэдүүлэх аргаар зааж ухааруулж байгааг тод харж болно.

2018 онд хэвлэгдээд тэр даруйдаа дууссан тус номыг ийнхүү дахин хэвлүүлэхдээ англи хэл дээр унших хүсэлтэй уншигчдад зориулж монгол англи хэл дээр гаргалаа.

Монгол өв уламжлал, нүүдэлчин ахуйн байгальд ээлтэй амьдралын философи, хөдөлмөрөөр хүн хийх их ухаан гэх мэт маш олон өнцгөөс тайлбарлаж болох, гэр бүлээрээ унших ном юм. Ялангуяа бага насны хүүхэдтэй аав ээжүүд минь, заавал хамтдаа уншаарай.

Сэтгүүлч Р.Оюунжаргалын хүүхэд насны жаргалтай дурсамжийн хэлхээсээс бүтсэн, гэгээлэг, энгийн хэрнээ гайхамшигтай уянгатай энэхүү зохиол бол бүх насны уншигчдад зориулагдсан гэр бүлийн ном юм.


Үзүүлэлт

ISBN-139789919002688
Худалдаанд гарсан огноо2023-01-09
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо184 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин185 гр
Хэмжээс205 x 145 x 15 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй