Тэрбумаар тоологдох мод Монголд ургуулахын учир

Main cover


АНГИЛАЛ
Хөдөө аж ахуй
ХУДАЛДААНД
2023
Нэгдүгээр сар 19
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
310
Нүүр
ISBN-13
9789919002879
ХЭМЖЭЭС
205 x 120 x 20 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монгол улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор профессор, нийтлэлч Бадрахын. ЧИМИДИЙН “Тэрбумаар тоологдох мод монголд ургуулахын учир” хэмээх эсээ нийтлэлийн ном хэвлэгдэн гарлаа

Энэ номонд Монгол орны ойн тухай “Газрын сахал-ногоон ой”, цөлжилтийн тухай “Хөрс ядуурсан, үрс зүдүүрсэн”, дэлхийн дулаарлын тухай “Дэлхий дулаарсаар байна, би халуунтай явна”, мод ургамлыг тарьж арчлах тухай “Хавар боллоо та мод тарихад бэлэн үү”, “Жижиг модны том зовлон, “Ургасан л бол усалсан”, оршуулгын газрын тухай “Навчсын сэржигнээн доор нойрсох чимээгүй хот”, үерийн тухай “Газар уугаагүй гологдсон ус”, модны тухай “Хажуу газар ургадаг нь хайлаас модны жам юм”, “Зулзган цагаан хусхан минь”, “Шинэс модны шингэн үнэр сэрүү татасхийн сэнгэнэхэд”, “Өмдгүй байж өвдөг цоорхойтыг шоолох буюу улиасыг өмөөрөхүй”, том мод шилжүүлэн тарих асуудлаар “Хотын мод надаар битгий амьсгалаарай”, “Хотод тарьсан нарснууд нь үхээсэй үхээсэй гэсэн хараал” зэрэг 30-аад эсээ, асуудал дэвшүүлсэн өгүүлэл багтсан байна.

Энэхүү ном нь тэрбум мод ургуулахын ач холбогдол хийгээд байгаль экологийн асуудлаар жирийн уншигдад экологийн боловсрол олгоход чиглэгдсэнээрэ онцлог ном юм.


Үзүүлэлт

ISBN-139789919002879
Худалдаанд гарсан огноо2023-01-19
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо310 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин310 гр
Хэмжээс205 x 120 x 20 мм

Зохиолчийн талаар

1950 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 1966 онд Малчин сумын 7-н жилийн дунд сургууль, 1969 онд Баруунтурууны 10-н жилийн дунд сургууль, 1977 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль, 1985 онд Намын дээд сургууль, 2000 онд МУИС-ийн магисрантур төгссөн. 2005 онд 'Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын экологийн нөхцлийг сайжруулах нь' сэдвээр Биологийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 1981, 2005 онд ОХУ-ын Барнаул, Красноярск хот, 1999 онд Сингапур улсад мэргэжил дээшлүүлсэн. 'Нарны ногоон навч' ТББ-ын тэргүүн, Биологийн ухааны доктор, профессор, Дендрологич. Дорнод аймгийн ой, агнуурын аж ахуйн дарга, Ой, модны аж үйлдвэрийн яамны мэргэжилтэн, Хот цэцэрлэжүүлэх трестийн дарга, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн зэрэг ойжуулалт, хотыг цэцэрлэгжүүлэх, тохижуулах албанд 30 гаруй жил, үүнээс сүүлийн 21 жил Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын ерөнхий мэргэжилтэн, дендрологичоор ажилласан. Тэрээр 'Хот цэцэрлэгжүүлэх ажлын үндэс' 2000, 'Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мод, сөөг' 2005, 'Хот, цэцэрлэгжүүлэлтийн үндэс' 2004, 2008, 'Миний хотын өнгө' 2002, 'Ландшафтын архитектур' 2002, 'Монос дахин цэцэглэнэ' 2007, 'Ногоон орчлон' 2010 зэрэг 20 гаруй ном товхимол, сурах бичиг хэвлүүлсний дээр хот байгуулалт, тохижилтын чиглэлээр 200 гаруй сурвалжлага, тэмдэглэл, найруулал, эрдэм шинжилгээний болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичиж төвийн сонин хэвлэл, эрдэм шинжилгээний эмхэтгэлүүдэд нийтлүүлсэн байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй