52 герцийн халим

52 герцийн халим
Бусад халимнууд сонсож чадахгүй өндөр давтамж дээр ярих цор ганц халим. Түүний дуу хязгааргүй уужим далайн дунд цуурайтах ч хэн ч түүнийг сонсохгүй. Эрдэмтэд түүнийг дэлхий дээрх хамгийн ганцаардмал амьтан хэмээн нэрлэжээ.
Харанхуй, хүйтэн далайн гүнд орь ганцаараа байх тэр мэдрэмж ямар гунигтай бол оо?
Бид ч гэсэн хэн нэгний дуу хоолойг анзааргагүйн улмаас сонсож чадалгүй өнгөрүүлж байгаа юм биш биз?
“52 герцийн халим” ном хүмүүс бид нэг нэгнийхээ дотоод сэтгэлд юу болж байгааг тэр бүр анзааралгүй, түүний сэтгэлийн хашгираан, зовлон жаргалыг сонсолгүй, ганцаардсаныг нь анзааралгүй өнгөрөөснөөр юунд хүрдгийг, хэрэв анзаарвал юу болохыг унших болно.
Мачида Сонокогийн “52 герцийн халим” ном 2021 онд Японд бестселлер болж, шуугиан тарьсан бөгөөд “Гуну паблишинг” монгол уншигчдынхаа оюуны санд хөрөнгө оруулахаар албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.