1500 хоног
Монголын залуучуудын нэг үеийн төлөөлөл миний бие жирийн л төрийн албан хаагчаар ажиллаж байгаад өмнөд Солонгос улсад 3 сарын визээр гарч сүүлдээ хараар ажиллан хар ажил гэгчийг өөрийн биеэр хийж үзэхдээ олон Монголчуудтайгаа таарч тэднээс суралцаж, туслаж явахдаа бичсэн өдрийн тэмдэглэлээсээ нэгтгэн ном болгон гаргасан. Миний чин хүсэл бол Монголын хамгийн эрүүл залуус, төрийн албан хаагчид хүний нутагт хэлэн төгрөгний төлөө хөдөлмөрийн боол болох учиргүй. Бид эзэмшсэн мэргэжилээрээ эх орондоо ижил тэгш хүртээмжтэй цалин авч элэг бүтэн амьдрах учиртай.