Балиар өөдрөг: Амьдралын түлш

Main cover


АНГИЛАЛ
Ботид түүхүүд
ХУДАЛДААНД
2023
Гуравдугаар сар 31
НҮҮРНИЙ ТОО
198
Нүүр
ISBN-13
9789919004941
ХЭМЖЭЭС
205 x 145 x 15 мм

Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Бидний амжилтыг сэтгэх чадвар биш харин хандлага тодорхойлдог. Хандлагын талаарх тэр дундаа эерэг байхын давуу талыг Америкийн сэтгэл зүйч Кэрол С.Дуэк г.м олон судлаачид энэхүү ойлголтыг хангалттай баталсан. “Балиар өөдрөг” гэх энэ няцашгүй эерэг байдлыг сонсмогц реалист байдлыг үгүйсгэсэн мэт санагдаж болох. Гэвч аливаа зүйлд эерэгээр хандах хандлага ба реалист байдал хоёрын ялгаа нь бүтээмжид шууд утгаараа нөлөөлдөг. Эерэг хандлага буюу өсөлтөд сэтгэлгээ нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж бүтээмжийг сайжруулахад нөлөөлдөг бол, хэвшмэл сэтгэлгээ нь өөрчлөлтөөс айдаг, бэрхшээлийг давж гарахдаа сул байдаг. Тиймээс “БАЛИАР ӨӨДРӨГ” байхын тулд нөхцөл байдлыг зөв буруу гэж шүүлгүйгээр хүлээн зөвшөөрч боловсруулж таних хэрэгтэй. Эерэг сөрөг сэтгэл хөдлөлүүдийн аль нь ч байсан эцэст нь та ямар хандлагыг сонгох нь чухал. Учир нь тухайн хандлага үйлдлийн тань суурь болно.


Үзүүлэлт

ISBN-139789919004941
Худалдаанд гарсан огноо2023-03-31
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо198 нүүр
Жин265 гр
Хэмжээс205 x 145 x 15 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

2.0 үнэлгээтэй
Нийт 2 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх
Интерном хэрэглэгч
2023 Зургадугаар сар 30
Баталгаатай худалдан авалт

Энэ хүнийг үзэж сонсдог бол битгий аваарай

Номны дизайн болон үзэмжийн хувьд өвөрмөц, гоё, хүний анхаарал татахуйц. QR код уншуулан өөрийн санаагаа бичлэгээр тайлбарлаж буй нь шинэлэг болсон байна. Агуулгын хувьд үнэхээр дутуу, хэрвээ та ОКО гэдэг көүч-г үзэж сонсдог бол яг өөрийнхөө инстаграм юутүб-ээр ярьдаг юмнуудаа биччихсэн. Номны нэг нүүрний тал дээр л пост шиг хэдэн үг байх бөгөөд нөгөө тал нь битүү зураг ингэж явсаар ном дуусна. Ном тэр чигтээ яг л ФБ постуудыг хуулаад оруулчихсан юм шиг богино бөгөөд өөрийнхөө байнга ярьдаг зүйлүүдээ бичсэн байна. Шинэ содон зүйл нэгээхэн ч байгаагүй бөгөөд ийм муу/миний хувьд/ ном анх удаа харлаа. Хайран хоосон зай, хайран мөнгө гэж бодогдлоо. ! Харин анх удаа үзэж харж сонсож байгаа хүний хувьд таны харах өнцөг, мэдлэгийг 100% тэлж өгнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь би энэ хүний 5 жилийн турш сонсож, зөвлөгөөг нь хэрэгжүүлж суралцаж яваа.
Интерном хэрэглэгч
2023 Зургадугаар сар 30
Баталгаатай худалдан авалт

Шинэ хүмүүст мэдлэг нэмнэ

Номны дизайн болон үзэмжийн хувьд өвөрмөц, гоё, хүний анхаарал татахуйц QR код уншуулан өөрийн санаагаа бичлэгээр тайлбарлаж буй нь шинэлэг байна. Шинэ хүмүүсийн хувьд харах өнцөг, ойлголт, мэдлэгийг 100% тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа ч энэ хүнээс маш их зүйл, хөдөлмөр, үнэ цэнийг олж авна гэдэгт итгэлтэй байна. Харин хуучин сонсогч, дагагчийн хувьд агуулгын хувьд үнэхээр дутуу, хэрвээ та ОКО гэдэг көүчийг үзэж харж сонсдог бол яг л өөрийнхөө инстаграм, юутүб-ээр ярьдаг юмнуудаа биччихсэн. Номны нэг нүүрний тал дээр хэдхэн үг байх бөгөөд нөгөө тал нь дүүрэн зураг бөгөөд агуулгын хувьд өөрийн яг ярьдаг зүйлээ давтсан нь шинэлэг зүйл огт байхгүй, урам хугарлаа. Яг л ФБ-н постыг хуулаад тавьчихсан мэт 96 хүртэлх дугаартай хэдэн ишлэл үгнүүд байх бөгөөд үе үе QRкодтой хэсэг гарч ирж түүнийг уншуулж бичлэг үзэж болно. Анх удаа ийм дутуу ном уншиж үзээд хайран цаас хайран мөнгө цаг хугацаа гэсэн бодол намайг бага зэрэг гонсойлгож сэтгэгдэл үлдээхээр шийдлээ.