Ирээдүйд хөтлөх Карьер дизайны хичээл
Өнөөдөр Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв орлоо. Гадаах мод нь сайхан ургажээ. Монгол нутгийн газар газраас авчруулсан модыг анхных нь дарга Шикама Ёшифүса 20 жилийн өмнө авчруулан тариулж, өөрөө услан зогсдог байсан нь санаанд буув.
Карьер дизайны хичээлийг тухайн төв дээр өнөөдөр Японоос ирсэн Ямазаки Кёоко гэдэг зохиогч нь онц сонирхолтой байдлаар зааж байна. Миний харьяалагддаг ЭМОС клуб-ын Лхамчимэг тэргүүтэй нөхөд маань бусадтай хамтран уг номыг орчуулжээ. Олон залуус цугласан нь гайхалтай. Залууст хэрэгтэй номыг орчуулан хэвлүүлсэн анд нартаа, Монгол Япон төвийнхөнд баяр хүргэе!