Ханцуй доторх залбирал
Барга үндэстний тухай өгүүлнэ. Нүүдэлчин монголчуудын амьдрал, тал нутгийн байгалийг нүдэнд харагдтал дүрслэн, хүмүүсийн амьдралаар ээдрээ гаргаж, зохиолыг сонирхолтой болгож өгсөн. Дайны хор нөлөөгөөр эгэл ард түмэн нутаг усаа орхин нүүдэллэж, зам зуурын бэрхшээл, гашуун зовлонд өртөж, үлдсэн үр хүүхэд нь үргэлжлэх амьдралаа хэрхэн өргөж замнаж байгааг төсөөлшгүй адал явдал, санаанд оромгүй тайлалаар дүрслэн харуулна. "Талын зээрд наран" туужийн хоёрдугаар дэвтэр болно.