Давуу талаа шинжин таних арга



АНГИЛАЛ
Амжилтанд хүрэх, карьер
ХУДАЛДААНД
2023
Дөрөвдүгээр сар 17
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
312
Нүүр
ISBN-13
9789919006273
ХЭМЖЭЭС
250 x 175 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү номонд байгаа өөрийнхөө тухай эрэгцүүлэн тунгаан бодох 540 асуулт

амьдралаас урган гарсан бодит 40 жишээ гол санааг нэгтгэн дүрсэлсэн  130  өнгөт зураглал

сэдэл өдөөх 35 хүснэгт тоймлон багцалсан 5 шинжихүй аргыг ашиглан Та өөрийгөө танин шинжиж, оношилсоноор “бусдаас ялгарах онцлог шинж чанар”-аа томъёолох юм.

Давуу талаа олж тодорхойлно гэдэг нь өөрийгөө танин мэдэхүйн эхлэл. Давуу талаа олохын тулд авъяас чадвараа нээж илрүүлнэ. Давуу болон сул тал нэг нь нөгөөдөө агуулагдаж, ялгаж салгахын аргагүй нэг бүхэл болон шүтэлцэн оршдог. Давуу тал нь давамгайлсан хүмүүс эрч хүчтэй, анхаарлаа төвлөрүүлэх чадвартай, зорилготой байдаг. Сул тал нь давамгайлсан хүмүүс залхуу, идэвхгүй, сэтгэлээр унасан байдаг. Бид мэдэхгүй, чадахгүй зүйлээ хийх гэж маш их хөдөлмөр, эрч хүч зарцуулдаг боловч эцэст нь эрч хүчээ алдсанаа мэддэг. Мөн сул талдаа төвлөрч, түүнтэйгээ тэмцэх гэж маш их цаг хугацаа, хүчин чармайлт гаргадаг. Харин давуу тал нь хувь хүний ямар нэгэн асуудлыг бусдаас илүү шийдвэрлэдэг шинж чанар, бусад хүн болон өөрийнхөө өнгөрсөнтэй харьцуулсан зан чанарын дотоод илрэл бөгөөд бусдаас ялгарах онцгой шинж чанар юм.

Давуу тал нь авъяас дээр суурилдаг. Монголчууд эрт дээр үеэс авъяасыг байгалийн өгөгдөл, бурханлаг, ер бусын төрмөл чадвар гэх мэтээр нэрлэдэг байсан. Авъяас нь төрөлхийн ой ухаан бөгөөд аливаа юмыг хийж бүтээх, сурч мэдэх гэсэн хүсэл тэмүүллээр өдөөгдсөн тухайн хүний онцгой чадвараар илэрдэг хүний дотоод мөн чанар юм. Авъяасыг давуу тал болгохын тулд зүлгэж, түүнд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Мэдлэг дээр суурилсан ур чадвараа хөгжүүлэх, дадлага хийхэд зарцуулсан цаг хугацаа, хүчин чармайлтыг хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтгүйгээр авъяас дангаараа өнгөлөөгүй алмаз юм. Авъяасыг өнгөлж, зүлгэж, хөдөлмөр шингээснээр л алмаз болдог. Авъяас нь дотоод мөн чанартай түүний гадаад илрэл нь ур чадвар юм. Ур чадвар гэдэг нь тухайн хүний системтэй суралцаж, дадлага хийж, туршлагаараа олж авсан чадвар. Энэ ур чадвар нь тасралтгүй хүчин чармайлт, дадалжуулалт, сайжруулалтын үр дүн.

Альберт Эйнштэйн “ Загасыг модонд авирах чадвараар нь үнэлбэл тэр бүхий л амьдралынхаа турш өөрийгөө чадваргүй амьтан гэж бодох болно” гэжээ. Гэтэл загасанд ямар ч амьтанд байхгүй давуу тал бий. Тэр усан дотор амьсгалж, чөлөөтэй сэлж чадна. Мөн туулай гүйхдээ, хэрэм модонд дүүлэхдээ, бүргэд өндөрт нисэхдээ хамгийн сайн. Туулай усанд сэлэх, хэрэм өндөрт нисэх, бүргэд газарт гүйх, загас модонд авирах ямар ч шаардлага байхгүй. Үүний нэгэн адил Та өөрийнхөө давуу талаа танин мэдэж түүнд тулгуурласан бусдаас ялгарах онцлог шинж чанараа олж тодорхойлсоноор л амжилтанд хурдан хүрнэ. Давуу талдаа төвлөрсөний үр дүнд амьдралын луужингаа тодорхойлох, урт наслах, бусдаас ялгарах шинж чанараа олох, энергийн эх үүсвэр бий болгох, амжилтанд хүрэх хөшүүргэтэй болох, цагаа хугацаа хожих гэх мэт ач холбогдолтой. Энэхүү номыг албан тушаал ахих, шинээр ажилд орох, гарааны бизнес эрхлэх, ажил мэргэжлээ сонгох мөн түүнчлэн өөрийгөө танин мэдэх хүсэлтэй хэн боловч өөрөө өөртөө шинжилгээ хийж онош тогтоон, ашиглах боломжтой.


Үзүүлэлт

ISBN-139789919006273
Худалдаанд гарсан огноо2023-04-17
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо312 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин685 гр
Хэмжээс250 x 175 x 15 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй