Монголын анхны доктор Жамсрангийн Цэвээн
Жамсрангийн Цэвээний амьдрал, үйл хэрэг хийсэн бүтээсэн нь бүхэлдээ Монгол улс, Монгол үндэстэн угсаатны сайн сайхны төлөө зориулагдсан болохыг бишрэн ойлгож, энэ хүний гайхамшигт бүтээлийг судлан сурвалжилж олны хүртээл болгох нь нийт Монгол үндэстний оюун санааны сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр болох бөгөөд даяарчлалын эрин үед үндэсний түүх соёлоо сэргээн мандуулах замаар Монголчуудын мөнх тэнгэрийн хүчин дор мянга мянган жил оршин амьдрахын үндсийг хангагч чандмань эрдэнэ болсон эх оронч үзэл үндэсний ухамсрыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.