Чамайг хүлээх зуур

Main cover


АНГИЛАЛ
Амжилтанд хүрэх, карьер
ХУДАЛДААНД
2023
Дөрөвдүгээр сар 5
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
140
Нүүр
ISBN-13
9789919006839

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй бухимдахад хүргэж буй нь нууц биш. Хэтэрхий бодит, дипломат гэмээр нийгмийн харилцаанаас бага ч атугай чөлөө авч сэтгэл хөдлөл, догдлол, ухаарал мэдрэхийг хүсвэл “Чамайг хүлээх зуур” номыг уншаарай. Уг номд бүсгүй хүний амьдралын өнгө гэрлийг сэтгүүлчийн өнцгөөс харуулахыг зорьсон тэмдэглэл, хүүрнэл, нийтлэл ярилцлага багтсан

“Чамайг хүлээх зуур”

🔸 ...Хэд хоногийн дараа би түүнийг дахиад л хүлээлээ. -Очно гэдэг ганц үг орчлон хорвоогийн өнгийг instegram-ийн Filter-ээр янзалсан мэт өнгөлөг болгов. Энэ удаа хүйтэн цасанд хайрагдан гадаа сууж зутарсангүй. Гэрээ цэмбийтэл цэвэрлэж, хоёр төрлийн хоол хийлээ. Зурагтаа асаагаад буйдан дээрээ тухлаад хүлээв. Үнэндээ зурагтаар гарч байгаа зүйлийг огтхон ч ойлгосонгүй. Чих минь хаалга чагнаж, нүд минь цаг уруу ширтээд зурагт үзэх боломж надад олгосонгүй. Дахиад л харанхуй боллоо. Тэр ирэхгүй нь тодорхой болов. Би босож ширээгээ хурааж, унтлагын хувцсаа өмсөж, нүүрний будгаа угаалаа. Энэ удаа би уйлсангүй. Удалгүй унтахаар хэвтээд -дахин нэг минут ч түүнийг хүлээхгүй гэж өөртэйгөө тохиролцлоо. Үнэндээ хүлээхгүй гэж шийдэж байхдаа ч би түүнийг хүлээж байв.

🔸...Миний төрсөн өдөр жижигхэн боловч тохитой ресторанд үргэлжлэхээр болж хамтран зүтгэгчид минь хаалга бүрийг онгойлгон өгч хатан хаан шиг мэдрэмж хайрлана.

Гадаа бороо орж байв. Өнөөх рестораныг зорин хөдөлсөн би түгжирч хэсэг зогсов. Бороо салхины шил даган урсаж өдрийн хоосон хөөр баяр, хэнд ч хэрэггүй сэтгэл хөдлөл, увайгүй тэр олон харц, утгагүй шалиг наргиануудыг угаачих шиг болов.

Заримдаа бидэнд зөвхөн өөртэйгөө үлдэх цөөхөд хэдхэн хором хэрэгтэй байдаг. Баяр хөөр, уйтгар гунигийн шуурган дундаас сугаран гарч өөртэйгөө үлдэх цөөхөн хэдэн хором олдож байвал түүнийг нандигнаж байгаарай.

🔸 ... Гадаа нүхэн зууханд гал түлж мах чанах даалгавар авсан гал тогооныхон нойтон модтой бороо орсон үед хурдан болгож чаддаггүй ээ. Дарга ирлээ шүү дээ! Хурдлаач! гэж толгойтой болгон яаруулна. Тэр дунд Жаргал гэх олон хүүхэдтэй хань ижилгүй хөөрхий эгчийг улам их загнаж байлаа. Хуурай модоо авчраад өгөөч! гэхэд хөдлөх хүн олдохгүй мөртөө бүгд дор дороо үг хэлж байв. Үүнийг харсан би “Дарга” гэх хүний талаар ойлголттой болж ном сурч мэдэхгүй бол эмэгтэй хүн ямар хэцүү амьдралыг туулж болохыг төсөөлж билээ.


Үзүүлэлт

ISBN-139789919006839
Худалдаанд гарсан огноо2023-04-05
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо140 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин320 гр

Зохиолчийн талаар

Батцэцэгийн Дэнсмаа

- 2006 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургууль /ЕБС/

- 2010 онд КУДС /Радио телевизийн сэтгүүлч/

- 2010-2016 онд Аист Монголиа телевиз / Сэтгүүлч/

- 2020-2021онд SBN телевиз /Сэтгүүлч/

- 2021-2022 онд Mongolia economy сэтгүүл /Сэтгүүлч/

- 2023 Green Group /Олон нийттэй харилцах албаны дарга/


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй