Волейболын сургалтын хөтөлбөр
Аливаа зүйлийг нарийн төлөвлөж чадсанаар ажлын үр дүн тодорхой гардаг билээ. Төлөвлөөгүй багш зорилгогүй нэгэнтэй адил бөгөөд хүүхдийн амьдралд сануулах, сэдэлжүүлэх, ойлгуулах үүрэг хүлээсэн бөгөөд амьдралын маш чухал үед хамгийн сайн зөвлөгч нь байдаг билээ. Хүүхэд маш гэгээлэг сурах, мэдэх сонирхол өндөр энэ цаг үед нь сайтар төлөвлөсөн сургалтын хөтөлбөртэй байх нь юунаас ч чухал юм. Энэ сургалтын хөтөлбөрийг волейболын багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа ерөнхий боловсролын болон клубын багш дасгалжуулагч нарт зориулан гаргаж байгаа бөгөөд хөтөлбөрт төлөвлөөгүй багш дасгалжуулагч хэзээ, хаана, юунд хүрэхээ төлөвлөж чадахгүй цаг хугацаа алдаж хоосон хөдөлмөрлөж өнгөрөөсөн мэдрэмж авдагийг олон багш дасгалжуулагч судлаач тэмдэглэн үлдээсэн байдаг. Волейболын багш дасгалжуулагч хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт Волейболын спортын мөн чанарыг ойлгосон байх, хоёрдугаарт хүний хөгжлийн үйл явцыг тэр дундаа хүүхдийн нас, хүйсний ялгаатай байдлыг сайтар судалсан байвал зохистой.