Япон хэлний хэлзүй 1: Анхан шат

Япон хэлний хэлзүй 1: Анхан шат
Япон хэлийг сонирхон судалж буй монгол суралцагчдад зориулсан япон хэлний анхан шатны хэлзүйн дүрмийн сурах бичиг юм. Цагаан толгойн хирагана, катакана үсгийг сурсны дараа бие даан судлах эсвэл танхимын сургалтад ашиглах боломжтой. Япон хэлний хэлзүйн дүрмийг түвшин тогтоох шалгалт JLPT-гийн N5, N4 түвшний хүрээнд авч үзсэн болно. N5 түвшний ханзыг ашигласан ба ханзны дуудлагыг тавьж өгсөн. Хичээл тус бүрд дүрмийн тайлбарыг монгол хэлээр жишээ өгүүлбэр, дасгал, өөрийн үнэлгээ бүхий сорилын хамт оруулсан. Мөн төгсгөлдөө нэгдсэн агуулгыг багтаасан хариу бүхий сорилтуудтай болно.