Бид энд амьдардаг: Эх дэлхий дээрх амьдралын хөтөч
Энэ номд хайр, өгөөмөр сэтгэл, ялгаатай байдал, хүрээлэн буй орчиндоо хариуцлагатай хандаж, анхаарал тавих, сониуч байх гэх зэрэг олон сэдвийг хөндөнө. Орчлон хорвоод оршин буй манай гарагийн талаарх өргөн сэдвийг хамрах хэрнээ хэрхэн сайн хүн байх, бусдын оронд өөрийгөө орлуулж үзэх гэх зэрэг хувь хүнд ч хүрж чадахуйц агуулгатай.
Дэлхийн бестселлер номуудын зохиолч, зураач Оливер Жефферсийн хамгийн алдартай бүтээл бөгөөд зохиолч дөнгөж төрсөн хүүгээ өлгийдөн авахдаа хорвоо ертөнцтэй хэрхэн танилцуулахаа бодож, энэхүү эх дэлхийн хөтчийг бичжээ.
