Өвөрмөц хийц бүхий Олон улсын мөнгөн тэмдэгтүүд

Өвөрмөц хийц бүхий Олон улсын мөнгөн тэмдэгтүүд
84 улс орны мөнгөн тэмдэгтүүд орсон плакат
Орон орны мөнгөн тэмдэгтүүдийг нэрлэдэг нэрний цаана тухайн улсын түүх, соёл, хэлтэй холбоотой утга учир байдаг.Мөнгөн тэмдэгтээ доллар гэж нэрлэдэг АНУ, Австрали, Канад, Фижи, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсууд бий.
Толь бичигт тайлбарласнаар “joachimisthal” гэсэн үг нь Иоакимын хөндий гэсэн Герман үг бөгөөд мөнгө ихээр олборлодог байсан газар аж. Харин “joachimsthaler” гэвэл тэндээс гаргасан мөнгөн зоосны нэр бөгөөд яваандаа зөвхөн “thaler” гэсэн нэр нь үлдсэн нь сүүлдээ доллар болсон гэжээ.