Монгол хэлний дагавар байр, үүрэг, хэрэглээ
Энэхүү нэг сэдэвт бүтээл "Үг бүтээх дагаврын байр", "Хэв, олон тооны дагаврын байр", "Үг бүтээх дагаврын утгын холбоо" гэсэн гурван бүлэгтэй бөгөөд орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагавар, түүний байр, үүрэг, хэрэглээний тухай өгүүлнэ. Үг бүтээх дагаврын байрыг судлах нь шинэ үг бүтээх, нэр томьёог хэл шинжлэлийн үүднээс зөв оноон тогтоох гол шалгуур болдог байна. Тиймээс уг бүтээлд дагаврын байрын тогтолцоог зөрчиж үүссэн үгсийг судлан тогтоохын зэрэгцээ дэд бүтээвэр, нэрших үзэгдэл, өсгөвөр залгах ёс, бүтээврийн авиалбар зүйн үзэгдэл, төсөөгөөр үг бүтэх зэрэг хэлний захын үзэгдлийн тухай бичжээ.