Ангалын ёроолоос өгсөх маргааш

Main cover


АНГИЛАЛ
Намтар
ХУДАЛДААНД
2023
Долдугаар сар 25
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
227
Нүүр
ISBN-13
9789919009328
ХЭМЖЭЭС
185 x 130 x 20 мм

Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Орчуулагчийн үг

Анх би Терүнофүжи аваргаас “Өдрийн сонин”-оо төлөөлөн ярилцлага авахаар очиход тэр дөнгөж 23 настайдаа оозэки цолонд хүрсэн, ааг омог нь багтаж ядан байна уу гэлтэй нэгэн байлаа. Тийн уулзаад бид хоёр хөгжилтэй яриа өрнүүлэн танилцсан юм. Түүнээс хойш тэрээр олон саад бэрхшээлийг өөрийн эр зориг, дотоод хүч, тэсвэр тэвчээрээр ялан дийлж, эдүгээ сүмо бөхийн дээд цол буюу Ёкозүна цолонд хүрээд байгаа билээ.

Сүмо нь нарийн чанд дүрэм журам, дэг жаягтай өнөөгийн япон үндэсний уламжлалт спорт гэдгээрээ тод ялгардаг. Сүмоч болохын тулд асар хүнд хэцүү дасгал, бэлтгэл, сорилтыг даван туулж хатууждаг. Гагцхүү тэгж чадсан нь дэвжээн гарч, алдар цолоо дуурсгадаг. Тэгвэл тэрхүү хүнд бэрх сорилтын талбарт олон монгол хөвгүүд хүчийг үзэн барилдаж, дээд зиндаанд нь алдар нэрээ дуудуулж явна. Тэдний нэг болох Ёкозүна Терүнофүжи Харуо буюу Гантулгын Ган-Эрдэнийн унаж боссон амьдралын түүх, чин сэтгэлийн үгс нь нэвт шингэсэн энэхүү номыг орчуулах эрхэм хүндтэй үүргийг хүлээж аваад, чадан ядан хичээсний эцэст хэвлэлд шилжүүлж байгаадаа би туйлын их талархнам. Басхүү энэ номноос: “Намайг нэг л хүн дэмжиж байхад тэр НЭГ хүний төлөө би барилдах ёстой” гэсэн түүний үг сэтгэлд гүнээ хоногшин үлдэв.

Ер нь хүн гээч амьтан өөрийг нь хайрладаг, ойлгодог нэг л хүн байхад амьдралын утга учрыг ухаардаг мэт санагдана. Харин Терүнофүжи аваргын эргэн тойронд түүнийг гэсэн чин сэтгэлтэй их олон хүн байжээ. Тиймээс л тэрээр сүмогийн ертөнцөд байхгүй түүхийг бүтээж чадсан юм. Тэр нь юу гэвэл ааг омгоо багтааж ядсан шинэ залуу оозэки Терүнофүжи ид аархаж явахдаа сүмогийн хоёр дахь оргилоос долоон зиндаа доош унаад, тэндээсээ ахин дээш өгссөөр найм дахь зиндаанд хүрч, сүмогийн оргил болсон юм. Тэр нь Ёкозүна хэмээх эрхэм дээд цол. Терүнофүжи шиг тэгж доошоо унаад, дахин дээшээ өгсөн оргилд гарсан түүх одоогоор үгүй. Тиймээс тэрээр энэ түүхээ “долоо дордож, найм сэхсэн” хэмээжээ.

Хамгийн сүүлд би орчуулсан эхээ барин, хамт уншиж тулгалт хийхээр Терүнофүжи аварга дээр очлоо. Тэгээд хоёул тулгалтаа хийж дууссан хойноо хэсэг зуур энгүүн хөөрөлдөв. Тийн хөөрөлдөж суухдаа аваргын хэлсэн үг бүрээс би хатуу ширүүн сорилтыг өөрийн эр зориг, тэвчээр, дотоод ухаарлын хүчээр шантарч цөхрөлгүй даван туулж гарсан хүний холч бодол, тэнүүн их уужралыг мэдрэхдээ өөрийн эрхгүй бахдан биширч суув. Одоо тэр үнэхээр буурь суурьтай их аварга болжээ.

Түүний энэ ном олон залуу хүнд их урам зориг өгч, зорилгодоо хүрэхийн төлөө уйгагүй зүтгэхийн сайхныг мэдрүүлэх нь гарцаагүй. Бас сүмо бөхийн талаарх гүн мэдлэг, сүмо бөхийн дотоод мөн чанар, утга учрыг илүү их ойлгуулан мэдрүүлэх болно.


Үзүүлэлт

ISBN-139789919009328
Худалдаанд гарсан огноо2023-07-25
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо227 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин260 гр
Хэмжээс185 x 130 x 20 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй