Социологи сурах бичиг

Социологи сурах бичиг
Социологийн шинжлэх ухааныг сонирхон судлагч багш, оюутан, суралцагч, судлаачдад зориулсан бүтээл юм. Нийгэм хэрхэн оршдог, өөрчлөгддөг, хувь хүн хэрхэн амьдардаг, үйлддэг, түүнд нийгэм хэрхэн нөлөөлдөг, буцаад хувь нийгэмдээ хэрхэн оролцдог, бүтээлцдэг болохыг ойлгоход энэхүү ном тусална. Нийгмийн асуудлыг хэлэлцэх бүрдээ аль болох Монголд хийгдсэн судалгаанаас эшилж, баримтжуулахаар зорьсноороо онцлог.