Бидний Тосонцэнгэл-2 боть
Бидний Тосонцэнгэл хоёр боть ном нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн түүхийг нэвтэрхий толь хэлбэрээр бүтээсэн баримтат зохиол юм. Энэхүү номд Тосонцэнгэл сумын эгэл ардаас эх орондоо түүхэн хувь нэмэр оруулсан эрхмүүд, нутаг усны түүхэн гэрэл зураг, байгалийн өвөрмөц тогтоц, түүхийн дурсгал, соёлын өв болоод танин мэдэхүйн олон мэдлэгийг нэг дор оруулсан сонгодог бүтээл юм. Тосонцэнгэл сум Монгол улсын хамгийн хүйтэн цэг, Тарвагатайн, Булнайн нурууны өргөн уудам хөвч хангайн ар өвөрт орших үзэсгэлэнт баян бүрд юм.