Мянган жилийн түүхэн хүн

Мянган жилийн түүхэн хүн
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
БНСУ-ын нэрт сэтгүүлч Ким Жон Рэ Чингис хаан болон монголын нүүдэлчдийн тухай 8 ном бичиж хэвлүүлсэн билээ. Тэдгээрээс “Мянган жилийн түүхэн хүн. Хойч үеийн Чингис хаануудад зориулав”, “Их шуурганаар сийлэгдсэн түүх”, “Нүүдэлчдийн яриа”, “Нүүдэлчин эмэгтэйчүүд” зэрэг бүтээлүүд нь ихээхэн алдартай билээ.
1998 онд “Мянган жилийн түүхэн хүн. Хойч үеийн Чингис хаануудад зориулав” бүтээл нь хэвлэгдсэн даруйдаа борлуулалтаараа тэргүүлж удсан ч үгүй монгол хэлнээ орчуулагдан гарсан ч мөн л олдохоо больсон байдаг. Зохиогч уг бүтээлээ дахин хэвлүүлэхийг хүссэн ч нүүдэлчдийн түүхийн өвөрмөц сонин сайхныг харуулсан дараа дараагийн шинэ бүтээлээ туурвихад анхаарч 25 жил нэгэнтээ өнгөрчээ.
Уншигч таны гар дээр очиж буй бүтээлийг уншснаар Чингис хаан дундад зуунд Европыг гүн нойрноос нь сэрээн түүний нийгэм, зах зээлийг нээж, дэлхийн бусад бүс нутагтай холбон нэгтгэсэн улс төр, эдийн засгийн том бүтцийг хэрхэн төрийн бодлогоор удирдан зохицуулж 200 гаруй жил оршин тогтносны нууцаас мэдэх болно.
Чингис хаан өнөөгийн ойлголтоор өрнө, дорны улс түмнийг бие биед нь харилцан мэдүүлж түүхэнд хамгийн өргөн уудам бүс нутагт “олон улсын санхүүгийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, чөлөөт худалдааны бус бий болгож, технологи, мэдээллийн сүлжээгээр холбож, улс орноо инженерчилсэн зохион байгуулалтад оруулж чадсан” явдал хэмээн үзэж түүний байгуулсан өртөө нь өнөөгийн интернетийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзжээ.
Хэдийгээр түүхч хүн биш боловч Чингис хаан болон нүүдэлчдийн төрт ёсны түүхийг өөр өнцгөөс гярхай ажиж Чингис хааны дэлхийг тохинуулсан стратегид задлан шинжилгээ хийж түүний удирдахуйн ухаанаас хойч үеийн залуучууд суралцан шинэ үеийн Монгол улсыг дэлхийн дайдад дахин гаргахыг уриалан дуудсан юм.
Энэхүү бүтээл нь “Умардын зам” компаний “Хушхан” брендийн хамт олны дэмжлэгээр дахин хэвлэгдэж та бүхний гарт хүрч байна.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919014551
- Худалдаанд гарсан огноо : 2023-07-26
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 366 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 540 гр
- Хэмжээс : 225 x 155 x 20 мм
ISBN-13 | 9789919014551 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2023-07-26 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 366 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 540 гр |
Хэмжээс | 225 x 155 x 20 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй