Төгөлдөр хуурт зориулсан хүүхдийн дууны эмхэтгэл-1

Төгөлдөр хуурт зориулсан хүүхдийн дууны эмхэтгэл-1
Төгөлдөр хуурын анхан шатны монгол хүүхдийн дууны эмхэтгэл нь - 1 нь төгөлдөр хуур сонирхон суралцагч бяцхан хүүхдүүдэд зориулсан ноотны ном юм. Энэхүү ном нь нийт 35 дуутай, аялгуу тус бүр хүүхдүүдийн сайн мэдэх танил дуунууд байх бөгөөд бүх дуу нь дээр хүүхдийн гарт тохируулан маш эвтэйхэн хурууны дугаар бичиж өгснөөрөө онцлог бөгөөд
нарийн төвөгтэй хэмжээ байхгүй энгийн хэмжээнд бичигдсэн учир нотоо мэддэг хүүхэд өөрөө бие дааж тоглох бүрэн боломжтой. Төгөлдөр хуурт зориулсан монгол хүүхдийн дууны ноотны ном ховор байдаг нь хүүхэд хүссэн ая аа хөгжимдөж сурах бололцоог хомс болгодог учир анхан шатны суралцагчдын сурах сонирхол, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, урын санг баяжуулах зорилгоор Poco piano school-н зүгээс төгөлдөр хуур сонирхогч бяцхан хүүхдүүддээ зориулав.