Хэл яриа, харилцаа ба авиан зөв дуудлагад суралцахуй

Main cover


АНГИЛАЛ
Боловсрол судлал
ХУДАЛДААНД
2024
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
144
Нүүр
ISBN-13
9789919015541
ХЭМЖЭЭС
290 x 205 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монгол хэлний авиаг өгүүлэгдэх ёсон түүнийг засах арга зүйн технологийг мэргэжилтний түвшинд Монголд анх удаа авиа тус бүрийн зөв дуудлагад бэлтгэх тусгай дасгалуудыг боловсруулж мөн видео хичээлийн хамт гаргаснаараа онцлог бүтээл болсон. Монгол хэлний авиан зүйн талаар тусгай сурганы онол арга зүйг өөрийн туршлага дээр үндэслэн бичсэн нь манай оронд одоогоор цоо шинэ бөгөөд анхдагч нь юм. Уг номыг зохиохдоо Оросын болон Унгар, Испани, Япон зэрэг бусад орны хэл заслын хэрэглэгддэг хэрэглэгдэхүүн, арга зүй зарчмыг судлан өөрийн орны хөрсөн дээр туршин үзсэнээ тусгасан болно.

Бидний энэ бүтээл нь Монгол хэлээр ярьдаг айл бүрийн ширээний ном болж, хүүхдээс гадна хэлний бэрхшээлтэй хүн бүрт түүгээр ч үл барам сайхан ярих, амны хайрцгаа зөв гарган яруу тод ярьж сурах хүн бүр хэрэглэх боломжтойг дурьдах нь зүйтэй. Цогц дасгалуудыг хүүхдийн сэтгэлгээ, тэдний насны онцлогийг харгалзан боловсруулсан. Мөн насанд хүрэгчид ч өгүүлэх эрхтний тусгай дасгал болох видеог даган дуурайж хийх бүрэн боломжтой бөгөөд хэдэн удаа хэрхэн хийх аргачлалыг дасгал бүр дээр нарийн тайлбарласан байгаа. Ямар дасгал хийхийг хэл засалч багшийн эмнэл зүйн оношилгоо болон үнэлгээгээр тодорхой болно. Иймээс эхлээд оношилгоо, зөвөлгөө авах шаардлагатай.

Энэхүү гарын авлагад зохиогчийн 40 жилийн практик ажлын явцад боловсруулсан хэл яриаг хөгжүүлэх тоглоом, дасгалын системийг танилцуулж байна. Энэхүү номонд сэтгэн бодох чадвар, аливаад задлан шинжилгээ, нэгтгэн дүгнэх, бодох эргэцүүлэх, гарын хөдөлгөөний эвслийг хөгжүүлэх зорилгоор зурах, будах, зэрэг төрөл бүрийн дасгалыг системчлэн цогц болгож өгснөөрөө онцлог билээ. Хэл яриа, ярианы дүрмийн бүтэц, авиа-үсгийн дүн шинжилгээ, тод хэллэг, жижиг булчингийн ур чадварыг хөгжүүлэх, өгүүлэх эрхтний тухайн авиа бүрт тохирсон тусгай дасгал,даалгаврууд багтсан. Гарын авлага нь хүүхдийг зөвхөн ярих төдийгүй сонсголын хүртэхүй анхаарал, хэрхэн сэтгэл хөдлөл мэдрэмжээ удирдаж сурах анхны алхмуудыг ч оруулсан. Ингэснээрээ зөвхөн зөв дуудлагаас гадна тухайн хүүхдийг цогцоор нь хөгжүүлэх хүүхдийг нийгэмших, зөв төлөвшин хүнжих үйлд тустай. Дасгалуудын систем, дарааллыг тайлбарлавал:

Сонсголын ой тогтоолт, сонсголын хүртэхүй, сонсголын анхаарал хөгжүүлэх

Хэмнэл хөгжүүлэх

Шүдний эрүүл ахуй

Сэтгэл хөдлөл ба мэдрэмж

Сэтгэхүй хөгжүүлэх

Өгүүлэх эрхтнийг идэвхижүүлэх тусгай дасгалууд

Авиан зөв дуудлагад суралцах үе

Зөв дуудлагыг зүгшрүүлэх үе

Авианы дуудлагыг ялгаварчлан, ухамсарлуулах үе

Тухайн авиаг яриандаа чөлөөтэй хэрэглэж, утга төгөлдөр, логиктой зөв тод ярьж сурах дасгал.

Эдгээр дасгалуудыг энгийнээс хүндрүүлэх замаар болон хэл заслын авиаг зөв дуудуулж сургах үндсэн 6 үе шатыг алдагдуулалгүй баримталснаараа хэл заслын шинжлэх ухааныг өөрийн орны хэл шинжлэлтэй холбосон дасгал даалгавруудыг боловсруулснаараа онцлог билээ.


Үзүүлэлт

ISBN-139789919015541
Худалдаанд гарсан огноо2024-04-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо144 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин370 гр
Хэмжээс290 x 205 x 10 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй