Миний гэгээ
Хэрэв хайр гэдэг нь дурлалаас илүү юм бол хайраас илүү нь юу вэ?
Тэр над руу хараад үл ялиг инээмсэглэн:
-хайраас ч илүү зүйл юу вэ гэж үү?
Бид дахиад уулзахгүй байж багадгүй. Уулзсан хэсэгхэн хугацаанд учраад, дахиад л салан одох байх. Гэхдээ тэр үед өнөөдрийнх шиг их харамсахгүй, шаналахгүй салцгаана.