Зун шиг, зүүд шиг..

Main cover


АНГИЛАЛ
Яруу найраг
ХУДАЛДААНД
2023
Аравдугаар сар 23
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
84
Нүүр
ISBN-13
9789919015893
ХЭМЖЭЭС
180 x 115 x 8 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Зун шиг богино амьдраад

Зүүд шиг сарнисан хүмүүн

Тачихара Мичизо 1914 онд Токио хотод төржээ. 13 насандаа Японы яруу найрагч, хүүхдийн зохиолч Китахара Хакүшюүтай танилцсанаас хойш уран зохиол, яруу найргийг шимтэн сонирхож, анхны танка шүлгүүдээ туурвижээ. Тэрээр “Дөрвөн улирал” бүлгэмийн авьяаслаг залуу гишүүдийн нэг байсан бөгөөд 1938 онд тус бүлгэмийн сэтгүүлийн 37-р дугаарт “Салалт” өгүүллэгээ нийтлүүлж, уран зохиолын Накахара Чүяагийн шагналыг хүртсэн.

Харамсалтай нь цэл залуу 24 насандаа Мэйжигээс Шоовагийн эхэн үед Япон улс даяар тархаад байсан сүрьеэ өвчний улмаас хорвоог орхисон юм. Зохиолч хотод бага залуу насаа өнгөрүүлсэн ч тэрээр хөдөө нутаг, манан татуулсан уйт тосгондоо дуртай байсан бөгөөд хүнд өвчинтэйгөө тэмцэж байхдаа үхэлд хөөгдөж буйгаа мэдрэн олон муж тосгодоор аялж, хайрлан дурлаж байсан эгшин хормууд, байгалийн энгийн чамирхалгүй тогтоц бүхнийг шүлгийн мөр бүрдээ үлдээж.

Түүний шүлгүүд эртний европ хэв маягаар буюу 14 мөрт сонет хэлбэртэй. Японы яруу найрагчид дунд эл төрлөөр олон шүлэг бичсэн түүн шиг яруу найрагч нэн ховор. Шүлгүүдээ дууны үгэнд зориулж бичээгүй ч яруу найргийнх нь намуухан, эгшиглэнт өгүүлэмж нь хөгжимтэй ихэд найрсаж, олон хөгжмийн зохиолчид дуу болгосон байна.

Нас барсных нь дараа эмхэтгэн гаргасан түүний шүлгүүдэд залуусын сэтгэлийг өнөөг хүртэл татах увдис, соронздох эрчим байсаар л байна. Тус номд түүний 60 сонет, 2 шүлгийг сонгож орчуулсан ба зун шиг ахархан түүний амьдрал “сэрүүн, зүүд” хоёрын гинжин хэлхээ “гэрэл, сүүдэр”-ийн дундах ямххан зайг дотоод дуу хоолойгоороо хэрхэн илэрхийлснийг сэрэл мэдрэмжээ хөглөн унших орон зайг танд үлдээе!


Үзүүлэлт

ISBN-139789919015893
Худалдаанд гарсан огноо2023-10-23
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо84 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин80 гр
Хэмжээс180 x 115 x 8 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй