Д.Оюунтүлхүүр

Д.Оюунтүлхүүр
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Хүн бүхэн өөр өөрийн замаар явдаг. Туулж яваа замынхаа тухай эзэн хүн өөрөө л мэдэхээс биш бусад хүмүүс төдийлэн сайн мэдэхгүй. Гэхдээ зам бүхэнд заяа бий. Энэ бол хувь тавилан юм. Хүмүүс бид бие биесийнхээ туулсан замыг сонирхдог. Аз жаргалыг, зовлон гунигийг хэрхэн туулсан бэ гэдэг нь сонирхол татдаг. Учир нь хүмүүс тэр л бусдын зам мөр ухаарлаас өөрийнхөө амьдралд туршлага судлах гэж, алдааг нь тойрох гэж, оноог нь өөртөө тусгах гэж тэмүүлдэг билээ. Миний амьдрал, хүүхэд ахуй нас, аз жаргалтай үе, зовлон бэрхшээл, хагацал гуниг магад өөр хэн нэгний амьдралд бахархал, сургамж, ухаарал, тэмүүлэл авч ирж байвал бид өнгөрснөөсөө сурч ирээдүйгээ бүтээж явдгийн илрэл болох биз ээ.
Туулж ирсэн амьдрал, дурсамжаа хүн өөрөө л сайн мэддэг. Хүн бүхэн өөр өөрийн ертөнцтэй. Тэрхүү ертөнцийнхөө үүд хаалгыг хүн бүрэн өөр өөрийнхөөрөө л нээж бусдад үзүүлдэг. Миний хувьд тэрхүү хаалгыг ая дуугаараа нээж явснаас биш, туулж өнгөрүүлсэн амьдралаа бусдад дэлгэж ийнхүү номын хуудсанд багтаан таны гар дээр хүргэнэ гэж бодож явсангүй. Гэвч өнгөрч одсон он жилүүдийн олон олон дурсамж зөвхөн миний цээжинд хадгалагдаад үлдэнэ гэдэг харамсалтай санагдсан учраас эл номыг бичихээр зориг шулуудсан юм. Энэ ном бол миний дурсамж гэхээсээ илүү тухайн цаг үеийн нийгмийн амьдралын тусгал юм. Басхүү туулж ирсэн түүх, ёс заншил өөр улс үндэстэнд ч тэднийг холбох ая дуу, зүрх сэтгэл гэдэг ямар гайхамшигтай зүйл байдгийн илэрхийлэл, цаашлаад Монгол Япон хоёр улсын соёлын харилцааны түүх болж дурсагдаасай гэсэн сэтгэлээр бичиж эхэлсэн юм. Улирч одсон он жилүүдийн дурсамж удах тусам бүдгэрдэг жамаар алсад үлдсээр байгаа ч дурсамжаа тэмтэрч уудлан бичсэн энэ ном маань миний дуулсан дуунуудтай хамт үлдээсэй гэж хүссэнийх юм. Алгуур зангаасаа болоод бичиж эхэлсэн номоо дундаас нь хойш тавих тохиолдол бишгүй байлаа: Тэр бүхэнд зориг өгөх хайртай дотно хүмүүс минь дэргэд байсан учраас бичсээр энэ хүрлээ. Үнэндээ тэд минь өөртөө итгэх итгэл, урам зориг бүхнийг өгч эл номыг бичүүлсэн билээ.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919016418
- Худалдаанд гарсан огноо : 2023-09-19
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 248 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 325 гр
- Хэмжээс : 205 x 145 x 15 мм
ISBN-13 | 9789919016418 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2023-09-19 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 248 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 325 гр |
Хэмжээс | 205 x 145 x 15 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй