Хэрхэн ганц хоногийн дотор амжилтад хүрэх вэ

Хэрхэн ганц хоногийн дотор амжилтад хүрэх вэ
Гоо сайхны бүтээгдэхүүний тансаг зэрэглэлийн бренд болох Родиал, Родиал группийг үүсгэн байгуулагч, захирал Мариа Хатзистефанисын бизнесийн түүх болон намтар ном юм. Тэрээр шинжлэх ухааны мэдлэггүй, гоо сайхны салбарт ажилласан туршлагагүй ч хүсэл мөрөөдлөө даган өөрийн брендийг үүсгэж, амжилттай яваа бизнес эмэгтэй юм.
Бизнес нь амжилтад хүрэхэд хүмүүс “Яаж ганц хоногийн дотор амжилтад хүрчихэв ээ?” гэж асуух болсон гэдэг.
Энэхүү номоороо хариулт болгохын сацуу бүлэг бүрийн ард уншигч өөртэйгөө ажиллах боломжтой зөвлөмж, асуумж зэргийг оруулж өгчээ.