Хүн төрөлхтний нууц товчоо
Хүн төрөлхтний нууц товчоо
Хүн төрөлхтний нууц товчоо бүтээл нь 5 дэвтрээс бүрдэнэ.
1. Хувь заяаны нууц товчоо. Энэхүү дэвтэрт хэрхэн өөрийгөө олсон, авьяасаа нээн илрүүлсэн, чадвараа сайжруулсан, мэдрэмжээ хурцалсан тухайгаа миний адил бэдрэгчдэд замчилюу хэмээн туурвив.
2. Хүний хөгжлийн нууц товчоо. Энэхүү дэвтэрт өөрийгөө хөгжүүлэх онол аргачлал, НОУ-ХАУ, зөвлөмж, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ойлголт багтсан.
3. Зөгнөл биеллийн нууц товчоо. Энэхүү дэвтэрт 2015-2022 онд биеллээ олсон зөгнөлүүд хэвлэлийн мэдээ, эх сурвалж, тайллын хамт багтсан.
4. Ирэх цагийн нууц товчоо. Энэхүү дэвтэрт ирээдүйд дэлхий дахин, хүн төрөлхтөнд тохиох үйл явдлуудыг урьдчилан харж зөгнөн бичсэнээ түүвэрлэн оруулав.
5. Ирээдүйг засах нууц товчоо. Энэхүү дэвтэрт орчлонгийн жам ёс, амьдралын мөн чанар, утга учрыг өгүүлсэн гэгээрэл, ухаарлын сургаал, бясалгалын түлхүүр үгс багтсан.
Бүтээлийн зорилго
1-р дэвтрийг өөрийгөө олох хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд зориулав.
2-р дэвтрийг өөрийгөө амжилтын эзэн болгон өөрчлөхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
3-р дэвтрийг зөгнөл хэрхэн биелдгийг мэдэхийг хүсэгчдэд зориулав.
4-р дэвтрийг ирээдүйд дэлхий дахинаа ямар үйл явдлууд тохиохыг мэдэхийг хүсэгчдэд зориулав.
5-р дэвтрийг засаж болшгүй алдааныхаа эхэнд ирж буй хүн төрөлхтний соён гэгээрэлд зориулав.
Бүтээлийн ач холбогдол
Хүн төрөлхтний Соён гэгээрэлд зориулсан.
Бүтээлийн онцлог
1-р дэвтэрт: Туурвигчийн 20 жилийн амьдралд тохиосон 60 онцлох үйл явдал багтсан.
2-р дэвтэрт: Шинжлэх ухааны 30 ойлголт, Талентизмийн нөлөөллийн онол, GAT аргачлал, зөвлөмж, ноу-хау багтсан.
3-р дэвтэрт: 150 биелэсэн зөгнөл, тайлал, эх сурвалж багтсан.
4-р дэвтэрт: 300 жилийн /2023-2323/ 850 онцлох зөгнөл багтсан.
5-р дэвтэрт: Ухаарлын 500 сургааль, бясалгалын түлхүүр үгс багтсан.
