Манай далан зургаа
"Манай далан зургаа" ном нь УИХ-ын далан зургаан гишүүнийг хөрөглөн бичсэн баримт, ёгтлол бүхий сэтгүүл зүйн бүтээл болно. Уг номонд орсон хөргүүдийг 2020 оны парламeнт байгуулсан цагаас хойш 2023 он хүртэл бичсэн болно. Мөнхүү бүтээлийг сонгогч олны таалалд нийцүүлж, сонгогч олон маань 2020 онд чухам ямар төлөөлөл сонгосон бэ, тэр нь хэрхэн ажилласан юм гэдгийг баримтаар харуулахыг зорьсон болно. Түүнчлэн айсуй УИХ-ын сонгуулиар иргэд олон нийт сонголтондоо анхаарч, нэр цэвэр жинхэнэ төрийн хүнийг сонгоход тус болох болов уу гэх үүднээс энэхүү номыг уншигч олноо өргөн барьж байгаагаа дуулгаж байна.