Буддизмын гол нэр томьёоны тайлбар толь

Main cover


АНГИЛАЛ
Буддын шашин
ХУДАЛДААНД
2024
Дөрөвдүгээр сар 5
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
224
Нүүр
ISBN-13
9789919017736
ХЭМЖЭЭС
200 x 145 x 18 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Наймдугаар зууны үед амьдарч байсан Лозава Кава Пэлцэг “Буддизмын гол нэр томьёоны тайлбар толь” хэмээх тус номыг бичиж, буддизмын нэр томьёоны ээдрээтэй ойлголтыг нэгэн мөр болгоход ихээхэн ач тустай, үнэ цэнтэй тайлбарыг гаргасан байдаг билээ. Тухайлбал хувь хүний төрөлх мөн чанар нь дэлхий ертөнцтэйгөө хүйн холбоотой учир үйлийн үр нь түүнтэй уялдан гарч байдаг хийгээд, шүтэн барилдлагын ёс, хоосон чанарын тухай, Бурханы сургаалыг судлан эзэмших арга зам мөрийг болон орчлонгийн хүрднээс чөлөөлөгдөөгүй үй олон төрөлтнүүдийн талаарх олон сэдвийг багтаан оруулсан байдаг. Л.Цэвэлмаагийн орчуулсан энэхүү тайлбар толийг шүүн тунгааж үзвэл Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” номын адил нигүүлсэл, ариусал, гэгээрлийн зам мөрд ягуухан хөтлөн оруулж, хоосон чанарын чинад утга хийгээд үйлийн үр, зовлонгийн шалтгааныг гүнзгий ойлгуулж, арван хар нүглээс тойрох хамгийн амар дөт зам, бодол ухаарлыг ямар нэг хэмжээгээр өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Нэр томьёоны тайлбар толь ихээхэн ойлгомжтой байгаа болохоор эрхэм Та буддизмын тухай, оюун сэтгэхүй хийгээд буддын гүн ухааны талаарх ерөнхий ойлголтыг авч, сурч мэдэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Ойлгож мэдэхэд хялбар, дөхөм аргаар бичсэн энэхүү Буддизмын нэр томьёоны тайлбар толь нь буддын ертөнцийг сонирхон судлах эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид, сонирхогч хэн бүхний ширээний ном болно хэмээн найдаж байна. Энэхүү номд Буддизмын гол нэр томьёотой холбоотой Англи-Монгол болон Монгол-Англи хэлний үгсийн жагсаалтыг хавсралтаар оруулж өгсөн нь хоёр хэлний нэр томьёог харьцуулан суралцах болон орчуулгад хэрэглэхэд ихээхэн тустай болсон байна.


Үзүүлэлт

ISBN-139789919017736
Худалдаанд гарсан огноо2024-04-05
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо224 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин290 гр
Хэмжээс200 x 145 x 18 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй